Batbold's Weblog

Зүүнийхэн ба Ардчилагчид
1980-аад онд Польшид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн үүсэн, энэ нь улмаар социалист системийн ихэнх орнуудад ардчилал, зах зээлийн замд орох үүд хаалгыг нь нээсэн билээ. Улс төр, нийгмийн олон өөрчлөлтийг үзэж өнгөрүүлсэн Польш улсад цаг хугацаа өнгөрөхийн эрхээр экс-коммунистууд болон ардчилагчдынх нь аль аль нь иргэд, олон нийтийнхээ урмыг хугалж, дэмжлэгийг нь хүлээхээ болив. Тэдний оронд иргэний баримжаатай улс төрийн шинэ хүчнүүд үүсэн бий боллоо. Дан дангаараа оршин тогтнох аргагүй болсон Польшийн экс-коммунистууд болон Ардчилсан Намынхан нь 2006 онд нэгдэн Зүүнийхэн ба Ардчилагчид (польшоор Lewica i Demokraci) гэсэн улс төрийн хамтарсан хүчинг бий болгожээ. Харин Монголд ийм зүйл тохиолдох болов уу? Өнгөрсөн дөрвөн жил МАХН ба АН-ын хувьд “үр бүтээлтэй хамтын ажиллагааны” жилүүд байлаа. Ерөнхийлөгчийн сонгууль, 62-ын бүлэг, 65-р тойргийн бэлэг, гурван казиночны өмгөөлөл зэрэг тэдний олон эмзэг сэдвийг нь дахин хөндөж зовоохоо больё. Харин энэ хоёр намд сүүлийн үед болж буй үйл явдал, сонгуульд хэрхэн оролцох нь илүү сонин сэдэв юм.         МАХН-ын “төгөлдөршил”  Одоогоор дэлхийн гурван улсад л Ардын Хувьсгалт Нам үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь Этиоп, Лаос, Монгол гурав. 1972 онд байгуулагдахдаа МАХН-ыг дуурайж намаа нэрлэсэн Этиопийн АХН бий болсон цагаасаа л террорист үйл ажиллагаа явуулан, иргэний дайн өдөөж байгаад 1977 онд бараг тарсан. Одоо зөвхөн цөөн тооны үлдэгдэл хэсэг нь энэ намыг авч яваа. Удаан хугацааны дайн самууны хөлд үрэгдэн, авлига хээл хахуульд хэт идэгдсэн Африк тивийн Этиоп улс өнөөдөр дэлхийн хамгийн ядуу буурай арван орны нэг байгаа.  Ази тивд ч мөн адил ЛАХН, МАХН-аар удирдуулсан Лаос, Монгол хоёр хөгжлөөрөө нэг их гавьсангүй. Улс, орнуудын хөгжлийг олон янзын шалгуураар дүгнэж болох боловч НҮБ-аас жил бүр гаргадаг Хүний Хөгжлийн Индекс нь хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 2007 оны сүүлчээр гарч, 177 улсыг багтаасан жагсаалтанд Лаос 130-д, Монгол 114-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, Лаос, Монгол хоёр Балба, Бангладешийн хамтаар Азийн хамгийн ядуу буурай арван орны тоонд явж л байна. Тэгэхээр Ардын Хувьсгалт гэдэг нэр XXI зууны улс төрийн намд хэтэрхий хоцрогдож, энэ нам улс орны хөгжлийг хойш нь чангаагч хүч болжээ. Ардчилсан Социалист Залуучууд, Эмэгтэйчүүд, Оюутнууд зэргээс нь харахад Ху намыг Монголын Ардчилсан Социалист Нам (МАСН) гэсэн нэртэй гэж бодохоор болж. Ядаж ингээд нэрлэчихвэл Монгол орон Этиоп, Лаос хоёрыг хөгжлөөрөө хаяж эхэлж юуны магад.     2007 оны сүүлчээр С.Баяр гэдэг хүн МАХН-ын дарга болж, улмаар бас ерөнхий сайд болох хүсэлтээ илэрхийлэхэд нь нам нь болон УИХ хүлээн авч томилсон билээ. Тэрээр ажлаа авсныхаа дараа л баахан “төгөлдөршүүлэх” юм ярьж эхэлсэн боловч бүтэж байгаа нь нэн ховор. Угаасаа энэ “төгөлдөршил” гэгч нь өөрийнх нь амалсан МАХН-ыг сонгуульд ялуулах төлөвлөгөө бололтой. МАХН-ын удирдлага сүүлийн найман жилд авилга, луйврын гэмт хэрэгт хэтэрхий их нэр холбогдсон учир иргэд, олон нийтийн дунд энэ намд итгэх итгэл тун бага байгаа. Харин Ху Нам энэ “Сделано в России” (в СССР гэвэл илүү тохирч ч магад) шошготой “Баярби” хүүхэлдэйгээ үзүүлэн болгож сонгуульд оролцох эцсийн мэхэндээ л найдаж байна. Гэхдээ энэ нам одоо байгаа бүтэц, бүрэлдэхүүн, арга барилаараа үргэлжлүүлэн төр, засгийн эрхэнд үлдвэл Монгол орныг хэрсэн авлигын сүлжээ мөд тасрахгүй нь ойлгомжтой.  Тэгэхээр Монголын “шилдгийн шилдэг ултөрч”-өөр шалгарсан С.Баяр дарга юуны өмнө МАХН-аа л “төгөлдөршүүлчихвэл”  Монгол орон одоо байгаагаасаа хэд дахин илүү “төгөлдөрших” нь дамжиггүй.            АН-ын “шинэчлэл” 2004-2008 оны парламентын эхний жил хагаст нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн АН үлдсэн хугацаанд нь “сөрдөггүй сөрөг хүчний” үүрэг гүйцэтгэв. Сонгуулийн өмнөх 2007 он АН-ын хувьд “шинэчлэлийн” жил болж өмнөх 16 жил ярьж, тэмцэж ирсэн бодлого, зорилгоо эрс өөрчлөв.  Хатуу гишүүнчлэлийн араас хэт хөөцөлдөн “америк” шувууны зурагтай намынхаа батлахыг 140 мянган хүнд тараасан гэж байгаа нь энэ нам улам коммунист хэв шинж рүү орж байгааг илэрхийлнэ. Мөн сонгуульд зориулсан пиараа “Ардын элч” киноны дүрүүдээр хийлгэж, өнгөрсөн намаржингаа телевизийн сувгуудаар цацав. МАХН-ын үнэнч гишүүн Дарьбазар, Ариунаа хоёр гэр бүлээрээ АН-д орсон гэж ойлгуулахыг зорьсон боловч тэрэнд нь  хүмүүс нэг л итгэж өгсөнгүй. Харин Дүлзэнг АН-д элсчихэж гэж бодоод өнгөрөв.   Нийслэлийн ИТХ-ын 33-р тойргийн нөхөн сонгуулийн үеэр АН рейтингээ суга өсгөх боломжийг алдав. 2004 онд НИТХ-д сонгогдсон МАХН-ын гишүүн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тул энэ тойрогт нөхөн сонгууль явуулах болсон билээ. Харин одоо гэв гэнэт ёс суртахуун ярьж эхлээд байгаа МАХН энэхүү нөхөн сонгуульд дараагийн хүнээ ёс суртахууны байж болох бүхий л хэм хэмжээг зөрчин нэр дэвшүүлэв. АН-ын зүгээс парламентад хамгийн олон суудалтай хоёр дахь намын хувьд энэхүү увайгүй үйлдлийн эсрэг бойкот хийж МАХН-ыг “нүдний булай” болгохын оронд, харин нэр дэвшигчээ мөнгөөр зодож гаргах тактик хэрэглэв. Сонгуулийн дүн гарахад АН-ын нэр дэвшигч МАХН-аас нэр дэвшсэн хэний ч таньдаггүй фэнгшүгийн билүү, бясалгалын билүү багш хүүхэнд “далаараа цэвэр тавиулах” шахав. АН-ынхан сонгуулийн өмнө болж буй нөхөн сонгуульд ялбал ирэх сонгуулийн өнгийг тодорхойлдог гэсэн хуучинсаг сэтгэлгээгээр асуудалд хандсан нь том алдаа болж, С.Баяраас хэдэн сарын өмнө ёс суртахуун ярьж эхлэх боломжоо алдан, харин ч мөнгө, хахууль үнэртүүлсэн муу муухай бүхний ялагчаар тодров.  Энэхүү үйл явдлын дараа нийгэм тэр чигээрээ сонгуулийн системийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсныг мэдэрч байв. Мөнгөний сонгуулийг хязгаарлах зорилгоор УИХ-ын хэсэг гишүүд сонгуулийг пропорциональ системээр явуулах хуулийн төслийг өргөн барив. Харин АН-ын дарга нар пропорциональ систем бол “дээд тоо”, иргэд та нар үүнийг ойлгохгүй гэсээр улайран эсэргүүцэв. Дэлхийн ардчилсан засаглалтай ихэнх оронд хэрэглэдэг энэхүү сонгуулийн тогтолцоог монголчууд бидний “оюун ухаан нь хүрэхгүй” гэж АН нь үзсэн учраас авч хэрэглэх боломжгүй боллоо. Ийнхүү АН-ын хорь, гучаадхан феодалаас болж Монголын ардчилал бүтэн дөрвөн жилээр гацаж, сонгуулийг мөнгөний өрсөлдөөн чигээр нь үлдээв.      АН-ын дарга нар дотроо олон бүлэглэл, фракцад хуваагдан, тэдгээр нь өөрсдийнхөө намдаа гэхээсээ илүүтэйгээр МАХН-ын Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр нарт түлхүү үйлчилнэ. Харин Монголын шинэ үеийн ардчилагчдын төлөөлөл болсон иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж, хамтран ажиллах сонирхолтой бүлэг, фракц одоо болтол үүсээгүй байна. Тэр битгий хэл АН-ын хамгийн хуучинсаг хэсэг нь коммунистуудын урдуур салгалж ороод иргэний хөдөлгөөнүүд рүү дайрах оролдлого хийж байгаа нь даанч санаа зовмоор… Өөрсдөөсөө бусдыг үл хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ коммунист араншин юм.      АН-ын дарга нарын бусдаас зээлэн авдаг үзэл бодол, үг хэллэгийнх нь нэг болох “зөв бодлого” гээчийг сурталчилж эхлэхэд, түүнийг нь дэмжсэн ч яахав гэсэн бодолтой хүмүүс мэр сэр байлаа. Гэтэл “зөв бодлого” гэж чухам юуг хэлээд байгааг нь хэн ч ухаж ойлгосонгүй. Учир нь энэ намынхны хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь хоорондоо огт авцалдаагүй, эсрэг тэсрэг болжээ. Нэг хэсэг нь сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмжин хуулийн төсөл барьж гүйлдэнэ, нөгөө хэсэг нь тэднийгээ загнаж зандран болиулчихна. Нэг хэсэг нь “УИХ-ын гишүүд тойрогтоо 250 сая төгрөг авах нь ард түмний мөнгөнөөс хулгайлж байгаа хэрэг” гэж мэдэгдэнэ, нөгөө хэсэг нь “Угаасаа хулгай хийх гэж Их Хуралд орсон юм чинь заавал авна” гэж гүрийнэ. Нэг хэсэг нь “Иргэд та нар эх орныхоо эзэн нь шүү” гэж ухуулна, харин нөгөө хэсэг нь “МАХН, манай нам хоёр л энэ улсыг дахиад аравхан жил эзэмшмээр байна” гэнэ. Энэ бүхний эцэст аль нь зөв, аль нь буруу нь тодорхойгүй энэ олон бодлогыг ойлгох гэж цагаа үрж байснаас ор тас мартаж орхисон нь дээр бололтой.  Ардчилсан гэдэг нэртэй намаас хүмүүс ардчиллыг л хүлээж байгаа.  Польшийн сонгууль, Монголын сонгууль … 2007 оны 10-р сард Польшийн парламентын ээлжит бус сонгууль болж Иргэний платформ 42 %-ийн саналаар ялж, Хууль ба шударга ёс нам 32 %-ийн саналаар аман хүзүүдэв. Харин мөнөөх экс-коммунистууд болон Ардчилсан намынхны хамтран байгуулсан Зүүнийхэн ба Ардчилагчид 13 %-ийн санал авч гуравдугаарт оржээ. Ийнхүү энэ сонгууль Польшийн шинэ үеийн ардчилагчдын ялалтаар өндөрлөлөө. Одоо Польш улс хөгжил, дэвшлийнхээ замаар хурдалж, авилга, ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн олон асуудал нь шийдэгдэн, цэгцэрч эхэллээ.         Монголд ч удахгүй болох сонгуулийн нүргээн одооноос дуулдаж байна. Сонгууль дөхөхөөр янз бүрийн арга, ид шидтэй “зөн билгийн тулаанчид” идэвхжиж эхлэх юм. Хамгийн түрүүн АН ялна гэж хэн нэг нь айлдсанаар “Манай нам ирэх сонгуульд ялах гэж байгаа нам” гэж хэсэг нөхөд хот, хөдөөгөөр нэг ухуулан албан тушаалд нугасгүй хэсэг хүмүүсийн цөсийг хөөргөв. Дараа нь АН, МАХН хоёр сонгуулиар адилхан 23, 23-н суудал авна гэж өөр нэг нь айлдав. Харин гурав дахь нь болохоор 22 авилгачин Ганц руу ачигдана гэж хэлэнгүүт зарим нэг аминдаа арчаатай яам, агентлагын дарга нарын дунд сонгуулиас өмнө амжиж сайн дураараа ажлаа өгөх “моод” дэлгэрэв. Бүр хамгийн шилдэг зөн билэгчин нь “Дараагийн 76”-н гишүүнийг нэгбүрчлэн нэрлэж, түүгээрээ Цагаан сарын үеэр хошин шогийн шоу хийн багагүй мөнгө олов. Харин зөн билгийн мэдрэмж нь төдийлөн сайн хөгжөөгүй жирийн иргэд бид шинжлэх ухааны аргаар хийсэн судалгаанд л итгэхээс өөр аргагүй. МУИС-ын Социологийн тэнхимээс хийсэн судалгаагаар монголчуудын дөнгөж тал хүрэхгүй хувь нь МАХН ба АН-ыг дэмжиж байна. Харин нөгөө тал нь өөр нам, хөдөлгөөн, бие даагчдад саналаа өгнө, эсвэл сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.  Хүссэн ч, эс хүссэн ч 2008 оны сонгуулийн гол сэдэв авилга байх болно. Тэрнээс биш энэ олон болсон болоогүй хөгжүүлнэ, харж үзнэ, мөнгө тараана гэсэн амлалтуудад сонгогчид нэг их итгэхгүй болов уу. Ардчиллаас хойш бүтэн 18 жил өнгөрчихөөд байхад Монгол улс хөгжвөл хөгжихөөр их хугацаа өнгөрлөө. Угаасаа хөгжил гэдгийг ямар нэгэн “зөв дарга”, “зөв төр”, “зөв нам” авчирдаг юм биш.  Харин төр болон намуудын үүрэг бол хөгжилд садаа болж байгаа хүчин зүйлсийг л арилгах явдал юм. Тэгэхээр 2008 оны сонгууль монголчуудын хувьд “Төрөөсөө авилгачдыг зайлуулах” сонгууль болно. Ийм учраас энэ сонгуульд МАХН “Бид дахиж хэзээ ч хулгай хийхгүй!”, харин АН “Бид дахиж хэзээ ч хулгайч нартай найзлахгүй!” гэсэн уриатай орж, үүнийгээ сонгогчдод итгүүлж чадсан цагт л амжилт олно.  Монгол түмний сонголт мэргэн байх болтугай!

“Боолчлогдсон үеийнхэн”
Хэдэн жилийн өмнө Баабарын бичсэн “Алдагдсан үеийнхэн” нийтлэлийг олон хүн уншсан байх. Тэрхүү нийтлэл нь социализмын үеийн үзэл суртлын доор хүмүүжин, ажил амьдрал нь эхэлсэн “алдагдсан” хүмүүсийн үе дуусч, тэдний дараагийн шинэ үеийнхэн гарч ирснээр Монголын нийгэм цэгцэрнэ гэсэн гол санааг агуулж байлаа.  Тэгвэл “алдагдсан үеийнхний” дараачийн үеийнхэн нь ямар хүмүүс вэ? Би өөрөө энэ үеийнхэнд тооцогдох тул биднийг ямар үеийнхэн гэж нэрлэх бол гэсэн бодол надад үе үе төрдөг. Тэгэхээр өөрийн үеийнхнийхээ зан чанар, сэтгэхүйг ажвал “Боолчлогдсон үеийхэн” гэсэн нэр тохирмоор санагддаг. “Боолчлогдсон үеийнхэн” гэж хэн бэ? Насны хувьд нарийн тодорхойлоход амаргүй. “Алдагдсан үеийнхэн” ба “Боолчлогдсон үеийнхний” хоорондын заагийг насаар нь тодорхойлохоос илүүтэйгээр сэтгэхүйгээр нь тодорхойлох нь илүү зөв болов уу. Тэгэхээр өнөөдөр “манай тал” байсан хүнийг маргааш нь төрсөн өдөр нь болоход нөгөөдөр нь “дайсны тал”-д шуудхан оруулж болохгүй байх. Ерөнхийдөө социализмын үед төрж өсөөд, капитализмын үед бие даасан ухамсарт амьдралаа эхэлсэн хүмүүсийг “Боолчлогдон үеийнхэнд” оруулж болно. Хорин дөрөв, тав гараад явж байгаагаас эхлэн дөч дөнгөж давж яваа хүмүүс.   Яагаад бид “боолчлогдчихов оо”? Баабарын найдаж байгаа шиг бид энэ улс орныг тэгтэл нь сайн сайхнаар авч явж чадах уу? Тэр цаг хугацаа нь тэгээд хэзээ ирэх юм бэ? Үнэндээ бидний ихэнх нь аливаад ЭЗЭН байхаасаа илүүтэйгээр бусдын гарыг харж, үгийг дагах зуршилтай. Өөрсдийнхөө амьдарч буй энэ нийгэмд дасан зохицох л үүрэгтэй мэт боддогоос, нийгмээ өөрчлөх хүчтэй гэдгээ мэдэрдэггүй.    1990 оноос хойш гадаадад гарсан монголчууд үндсэндээ бидний үеийнхэн. Хааяа нэг гадагшаа явах далимдаа тэдний заримтай уулзаж, амьдрал ахуйнх нь талаар хууч хөөрөлцөхөд “Монголдоо гоё болохоор нь очноо” гэлцэх нь цөөнгүй. Монгол хэзээ гоё болохын, Монголыг хэн гоё болгохын бүү мэд. Нутагтаа үлдсэн хэд нь тэднийг ирүүлэхийн тулд Монголоо “гоё” болтол нь тэмцэх ёстой юмуу. Уг “Эх орон чинь таны төлөө юу хийхийг асуух бус, харин та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадахаа асуу” гэж Жон Кеннедийн хэлсэн үг байдаг. Өнгөрсөн хавар гучин мянга гаруй залуус Өмнөд Солонгос явахын тулд хэдэн өдөр Төв стадионы гадаа шороонд булуулж зогссон. Энэ ажлыг зохион байгуулсан солонгосчууд ч хэний нутаг дээр, хэнтэй харьцаж байгаагаа умартан цамаархаж байв. Тэр бүх үйл явдлыг бичсэн телевизийн дүрсийг ялимгүй удаашруулан, “Шиндлерийн бүртгэл” киноны хөгжмийг тавиад үзвэл яг л нацистын Германы хорих лагерь луу туугдаж яваа мэт. Яагаад Солонгос явах болов гэхээр ядуугийн зовлонгоос гарахын тулд гэнэ. Уг нь тэд гучин мянгуулаа Сүхбаатарын талбайд очоод Саарал ордноос өөрсдийг нь ядууруулсан гучин том авилгачныг чирч гарган “Ганцад” аваачаад хийчихэд л заавал харьд очилгүйгээр Монголдоо сайхан амьдраад байх боломжтой болно.          Тиймээ, Монгол орныг ядуурал гэдэг тахал тэр чигээр нь бүрхжээ. Өөрийгөө болон эцэг эх, ах дүүсээ ядуурлын гачаалаас гаргахын тулд бидний үеийн олон бүсгүйчүүд ааваасаа ч ах солонгос, хятадуудтай дэр нэгтгэсээр. Юун тэр хайр дурлал, амьдралын аз жаргал.           Арай гайгүй боловсрол, хэл устай гэгддэг нэг хэсэг маань ихэнхдээ олон улсын элдэв төслийн байгууллагуудад гаднаас ирсэн дарга, захирлаасаа хэд дахин бага цалингаар ажиллана. Ингэснээрээ Монголын нийгмийн амьдралаас өөрийн эрхгүй хөндийрч, эх орон дотроо “экспортлогдсон” мэт болно. Энэ улсын амьдралд өөрсдийн байр сууриа тэр болгон чөлөөтэй илэрхийлэн оролцож чадахгүй. Зарим нь бараг “Би Монгол улсын дотоод хэрэгт оролцох эрхгүй алба хашдаг” гэж чухал царайлна. Энэ олон байгууллагуудын үндсэн ажил нь төрөл бүрийн тайлан, товхимол бэлдэж үнэтэй цаасан дээр хэвлэж гаргах. Мэдээж эдгээрийн зарим нь Монгол улсад хэрэгтэй олон чухал үнэлэлт, зөвлөмжийг агуулж байгаа. Гэхдээ тэд ганцхан чухал зүйлийг орхигдуулсан байдаг. Тэр бүх хэвлэмэл материалынхаа эхний хуудсанд “Энэхүү баримт бичиг нь Монголын төрөөс хулгайч нарыг зайлуулсан цагт хүчинтэй” гэж цагаан дээр хараар бичсэн байх ёстой.        Энэ орныг төрд нь очоод хувалз шиг шигдсэн авилгач, луйварчид гутаан доромжилж, доош нь хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл бидний үеийнхний зарим нь, ялангуяа хар багаасаа ямар ч үнээр хамаагүй онц сурахын төлөө зүтгэгсэд үүнийг ойлгодоггүй бололтой “улстөржихгүйгээр эх орноо хөгжүүлцгээе” гэнэ. Нэг хэсэг нь борви бохисгүй хөдөлмөрлөж нийгмийн баялгийг арвижуулж байхад, нөгөө хэсэг нь дээр нь суугаад хийсэн бүтээснийг нь хувааж идээд байхад энэ улс орон хөгжихгүй нь ойлгомжтой. Тиймээс бид ингэж пионер чигээрээ “хөгширч” болохгүй …   Гэхдээ бидний үеийнхэнд авах юм их бий. Бид бол коммунист дарангуйллын үзэл сурталд хордож амжилгүй 1990 онтой золгосон Монголын нийгмийн цоо шинэ үеийнхэн. Тиймээс ч бид “алдагдсан үеийнхнээс” олон талаараа давуу. Бид нээлттэй нийгэм, зах зээлийн өрсөлдөөний үед “хүн болцгоосон”. Бид орчин цагийн боловсрол, хэл ус, техникийн мэдлэгээрээ өмнөх үеийнхнээ дагуулахгүй. Бид хүссэн хүсээгүй энэ улсын нийгмийн менежментийг хийх цаг ирж байна. Авилгачдыг төрөөсөө зайлуулах, ядуурлыг цэглэх, Торонто, Нью-Йоркийн бирж дээр эх орны баялгаа хувьцаа гарган үнэ хүргэх, хотын хорт утааг арилгах, навс унасан боловсролын системээ шинэчлэх зэрэг олон ажлыг “алдагдсан үеийнхэн” биднийг л хий гэж үлдээжээ. Гэхдээ бид энэ бүхнийг хийхийн хажуугаар хоёр чухал зарчмыг баримтлах ёстой. Нэгдүгээрт, бид өөрсдөө хулгайч болохгүй байх. Хоёрдугаарт, хулгайч нарыг Монголын төрд оруулахгүй байх. Учир нь бид ямар байхаас энэ орны хувь заяа хамаарна. Бид Монголын нийгэмд “алдагдсан үеийнхнээс” тэс ондоо, өндөр ёс суртахуунтай, цоо шинэ үнэлэмжийг бий болгох ёстой.     Улс орны маань амьдрал сонгуулиас сонгууль хүртэлх давтамжаар явж байна. 2008 онд сүүлийн хориод жил Монголын улс төр, нийгмийн менежментийг  хийж байсан хүмүүс “пээнсэндээ” гарч эхэлнэ. Тэгэхээр цаг хугацааны жамаар бид л энэ улсын жинхэнэ ЭЗЭН байх үүргийг дараагийн хорин жилд үүрнэ. Хэрэв бид энэ үүргээсээ татгалзвал бидний оронд энэ улсыг чинь авчихъя гэсэн орос, хятад, канадууд зөндөө байна.  Хуучин ЗХУ-д коммунист дарангуйлал ид хүчээ авч байсан 1974 онд Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” хэмээх алдарт нийтлэлээ бичиж дараахь ишлэлээр төгсгөсөн байдаг: “Хэрвээ та эрх чөлөөт амьдралыг хүсдэг боловч, түүнийхээ төлөө тэмцэхийг үл хүсвэл үхрийн амьдралаар амьдар. Учир нь үхэр гэдэг амьтан бол үүрд ташуурын доор амьдрах хувь тавилантай”…   Та бид “Боолчлогдсон үеийнхэн” бус харин эх орондоо ардчилал, хөгжил дэвшил, чинээлэг хангалуун амьдралыг жинхэнэ утгаар нь бий болгох “Эрх чөлөөт үеийнхэн” байх ёстой.