Зүүнийхэн ба Ардчилагчид

2008/03/22

1980-аад онд Польшид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн үүсэн, энэ нь улмаар социалист системийн ихэнх орнуудад ардчилал, зах зээлийн замд орох үүд хаалгыг нь нээсэн билээ. Улс төр, нийгмийн олон өөрчлөлтийг үзэж өнгөрүүлсэн Польш улсад цаг хугацаа өнгөрөхийн эрхээр экс-коммунистууд болон ардчилагчдынх нь аль аль нь иргэд, олон нийтийнхээ урмыг хугалж, дэмжлэгийг нь хүлээхээ болив. Тэдний оронд иргэний баримжаатай улс төрийн шинэ хүчнүүд үүсэн бий боллоо. Дан дангаараа оршин тогтнох аргагүй болсон Польшийн экс-коммунистууд болон Ардчилсан Намынхан нь 2006 онд нэгдэн Зүүнийхэн ба Ардчилагчид (польшоор Lewica i Demokraci) гэсэн улс төрийн хамтарсан хүчинг бий болгожээ. Харин Монголд ийм зүйл тохиолдох болов уу?  Read the rest of this entry »

“Боолчлогдсон үеийнхэн”

2008/03/12

Хэдэн жилийн өмнө Баабарын бичсэн “Алдагдсан үеийнхэн” нийтлэлийг олон хүн уншсан байх. Тэрхүү нийтлэл нь социализмын үеийн үзэл суртлын доор хүмүүжин, ажил амьдрал нь эхэлсэн “алдагдсан” хүмүүсийн үе дуусч, тэдний дараагийн шинэ үеийнхэн гарч ирснээр Монголын нийгэм цэгцэрнэ гэсэн гол санааг агуулж байлаа.  Тэгвэл “алдагдсан үеийнхний” дараачийн үеийнхэн нь ямар хүмүүс вэ? Би өөрөө энэ үеийнхэнд тооцогдох тул биднийг ямар үеийнхэн гэж нэрлэх бол гэсэн бодол надад үе үе төрдөг. Тэгэхээр өөрийн үеийнхнийхээ зан чанар, сэтгэхүйг ажвал “Боолчлогдсон үеийхэн” гэсэн нэр тохирмоор санагддаг.  Read the rest of this entry »